Суралцагчийн Дүрэм (Хобби Сургууль)
Гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажсан албан ёсны журам
1. Нийтлэг үндэслэл ба Хамрах хүрээ
Энэхүү дүрмийн зорилго нь Сургуулийн эрхэм зорилго, үнэт зүйлст тулгуурлан сурлага, хүмүүжлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, боловсролын чанар стандартыг сайжруулах, суралцагчдын сурч боловсрох цагийг зүй зохистой, зориулалтын дагуу ашиглаулах үүднээс тэдний сурах явцад баримтлан сахих соёл, сахилга бат, хүмүүжлийн хэм хэмжээг тогтооход оршино.
Хамрах хүрээ:
- Сургуулийн гадаад, дотоод орчин, нийгмийн болон цахим орчин;
- Сургуулиас зохион байгуулсан хичээл, сургалт, клуб, дугуйлан, арга хэмжээ, аялал, уралдаан тэмцээн;
- Сургуулийг төлөөлөн оролцож буй аливаа үйл ажиллагаа.
2. Бидний баримтлах 5 үнэт зүйл
Шударга байдал
Үнэнч байх, хууран мэхлэхгүй, өөрийн хийсэн ажлыг өөрөө хариуцах.
Төгс төгөлдөр байдал
Өдөр бүр өөрийгөө сайжруулж, хичээлдээ хариуцлагатай байх.
Эрх тэгш байдал
Бусдыг ялгаварлахгүй, хүн бүрийг хүндэтгэх.
Эх оронч үзэл
Монгол хэл, соёл, сургууль, улс орныхоо нэр хүндийг эрхэмлэх.
Аюулгүй байдал
Өөрийн болон бусдын бие, сэтгэл зүйн аюулгүй байдлыг хамгаалах.
starsСуралцагчийн эрхэм зорилго
Өөрийн бие, оюун санааг дайчлан эрдэмд шамдан суралцаж, ихийг олж мэдэхийн зэрэгцээ сурсан мэдсэн зүйлээ бусдын сайн сайхны төлөө зориулдаг, хүнлэг, сайхан сэтгэлтэй, оюунлаг, урлаг ойлгож биширдэг, бүтээлч, эх оронч иргэн болж, Монгол Улс болон сургуулийнхаа нэр хүндийг ямагт өндөрт авч явахад оршино.
